ӨВӨРХАНГАЙ: Цаг агаарын мэдээг ажил, амьдралдаа мөрдөн хэрэгжүүлэхийг зөвлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-11-07 11:44:47

Арвайхээр, 2023 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. 11 дүгээр сарын 4-ний цасан шуурганаар улсын хэмжээнд 8 хүний амь хохирсны нэг нь тус аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат, 43 настай, малчин Ж юм.


Тэрбээр энэ сарын 4-ний өдрийн 20.00 цагт гэртээ харихаар мориор яваад сураггүй болсны улмаас сумын Онцгой комисс эрэн хайх ажиллагааг явуулж, Бараан хадны дэл гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 13 км/-аас цогцсыг олсон байна.


Иймд иргэд, малчид цаг агаарын мэдээг сонсон ажил төрлөө зохицуулан, салхи шуургатай өдөр хол, ойрын замд гарахгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна. Энэ 7 хоногт өдөртөө -11, шөнөдөө -21 хүртэл хүйтэрч, зарим үед бага зэргийн цас орохыг УЦУОША-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ