ХӨВСГӨЛ: Малчид тэмээн сүргийг өсгөн үржүүлэх уриалга гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-11-06 10:43:03

Мөрөн, 2023 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг өнгөрсөн оны  мал тооллогын дүнгээр 6254494 толгой мал тоолуулж улсдаа тэргүүлсэн.


Нийт малын тоо өмнөх оноос 311280 толгойгоор буюу 5,2 хувиар өсөж8 тэмээ 2507, адуу 348466, үхэр 627501, хонь 3034428, ямаа 2241592 толгойг тус тус тоолуулжээ.



Тус аймгийн Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг сумын малчид ихэвчлэн тэмээ малладаг.


Сүүлийн жилүүдэд тэмээн сүргийн тоо толгой цөөрч буй тул малчид нийлж тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, түүнийг уналга, ачлагад хэрэглэх уламжлалт арга ажиллагаа, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой Бүрэнтогтох сумын Туяа багт  тэмээний баярыг тэмдэглэв.




Тус баярт Бүрэнтогтох, Цагаан-уул, Цэцэрлэг сумын тэмээчид оролцон, атан тэмээ, тайлаг тэмээний уралдаан зохион байгуулж, айл бүр тэмээтэй болж тэмээн сүргийг өсгөн үржүүлэх уриалгыг малчид гаргажээ.

 

Холбоотой мэдээ