ТӨВ: Залуу багш нарын чуулга уулзалт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-11-02 17:48:06

Зуунмод, 2023 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Төв аймгийн 27 сумын 30 сургуулийн Залуучуудын хөгжлийн зөвлөлийн төлөөллүүд энэ сарын 3-ны 10.00 цагаас Төв аймгийн Нийтийн номын санд чуулна.


Чуулга уулзалтыг Төв аймгийн Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс санаачлан аймгийн ЗДТГ, БШУГ, Нийтийн номын сан болон ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулах бөгөөд анхдугаар чуулга уулзалт юм.  

 

Тус уулзалтаар залуу багш нарт тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэх, асуудлыг шийдэхэд хэрэгцээ шаардлага бүхий санал хүсэлтийг нэгтгэн удирдах шатны байгууллагуудад хүргүүлэх, залуу багш нарын сэтгэлзүйн асуудалд анхаарал хандуулан мэргэжлийн сэтгэлзүйч ажиллах, хүсэл, урам зоригийг нэмэгдүүлэх зорилготой аж. 

Холбоотой мэдээ