ӨНӨӨДӨР: ҮСХ оны эхний 9 сарын статистик үзүүлэлтийг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-10-17 06:19:05

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 17-ны мягмар гарагт болох үйл явдлын тойм:

10.00-13.00 цагт: АШУҮИС-ийн Эрдмийн сургуульд: “Эрүүл мэндийн салбарын хөгжилд хэвлэл мэдээллийн үүрэг, оролцоо, нөлөө” нээлттэй хэлэлцүүлэг болно. Утас: 99106-580, 8802-3206.

11.00 цагт: ҮСХ-нд: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний 9 сарын голлох үзүүлэлтүүдийг танилцуулна.

11.00 цагт: БШУЯ-нд: Дотоодын дээд боловсролын байгууллагын эрэмбэ, чансааг анх удаа зарлаж, энэ ажлын үр дүнг танилцуулна.

11.00 цагт: Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн төвийн үүдэнд: Талийгаач Г.Ганжаргалын эхнэр суулт зарлаж, 3 дахь удаагаа хийж буй шинжээчийн дүгнэлтийг үнэн, зөв шинжлэх ухааны үндэслэлтэй гаргахыг шаардана. Утас: 8600-5008.

12.30-17.30 цагт: МУИС-ийн номын санд: Хушин ойн өнөөгийн төлөв байдал, цаашид авах арга хэмжээний талаар онол практикийн бага хуралтай. Утас: 9458-2204.

Холбоотой мэдээ