НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт явагдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. НӨАТ-ын
сугалааны ээлжит тохирол лхагва гарагт, энэ сарын 18-нд болно. Энэ удаагийн
тохиролд 2023 оны есдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авсан төлбөрийн
баримт хамрагдана. Баримтын:
3 орон таарвал 60 мянга
4 орон таарвал 100 мянга
5 орон таарвал 500 мянга
6 орон таарвал 5 сая
7 орон таарвал 10 сая
8 орон таарвал 30 сая төгрөгийн азтан болно.
Тодруулбал:
1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30.000-5 сая
төгрөг
11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40.000-10 сая
төгрөг
51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас
30 сая төгрөгийн урамшуулал авах боломжтойг татварын албанаас мэдээллээ.
Сугалааны тохирлыг гар утасны E-barimt апликейшн болон
"Боловсрол" суваг телевизээр шууд дамжуулдаг юм.
Өнгөрсөн есдүгээр сард хоёр хүний баримтын 8 орон таарч байв. 2023 оны 8 дугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт
хийж, 9 дүгээр сарын 19-ний өдрийн
12:59 цагаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 43.2 сая ширхэг баримт хамрагдсанаас:
8 орон таарсан 2,
7 орон таарсан 2,
6 орон таарсан 40,
5 орон таарсан 393,
4 орон таарсан 3853,
3 орон таарсан 38984 баримт тохиролд таарч азтан болж байв.
Шинэчлэн батлагдсан "Сугалааны тохирлоор урамшуулал
олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг,
ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо
байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр мөн
нэмэгдүүлж
олгож байгаа юм.