Өмнөговийн нэрийн бүтээгдэхүүнийг улс даяар сурталчлах хүсэлт тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-20 13:54:44

Бизнес эрхлэгчдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэхэд Өмнөговийн бүтээгдэхүүнийг улсад сурталчлахыг хүссэн юм.

Өмнөговь аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, 2017 онд нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулж буй энэ үед иргэдийнхээ дунд хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байгаа билээ. Бизнес эрхлэгчдийн дунд явуулсан хэлэлцүүлгээс нэлээн саналууд гарсан юм. Тухайлбал Өмнөговийн нэрийн бүтээгдэхүүнийг улс даяар сурталчлах, орон нутгийн компаниудыг дэмжиж хамтарч ажиллах, гадаадын болон дотоодын үзэсгэлэн худалдаанд оролцох бизнес эрхлэгчдийг дэмжих, Улаанбаатар хотод Өмнөговийн брэнд бүтээгдэхүүний дэлгүүр, худалдааны төвтэй болох зэрэг маш олон саналыг дэвшүүллээ.

Уг хэлэлцүүлэгт Өмнөговь аймгийн баялаг бүтээгчдийн төлөөлөл 40 гаруй хүн оролцож мөрийн хөтөлбөрт тусгах дээрх саналуудыг оруулсан юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ