Хайрын шүлгийн “Цагаан уул” наадам 18 дахь жилдээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-09-20 12:24:12

Монголын Залуучуудын Холбоо /МЗХ/-ноос хайрын шүлгийн “Цагаан уул” наадмыг 18 дахь жилдээ буюу ирэх сарын 07-нд зохион байгуулна.

Энэ наадамд залуу яруу  найрагчид оролцож шүлгэн хүлгээ сойдог уламжлалтай. Энэ жилийн хувьд хайрын шүлэг, богино хэмжээний шүлгэн мессежний уралдаан гэсэн төрлөөр явагдах юм. Наадамд оролцогчдын шүлгийг энэ сарын 19-нөөс хүлээн авч эхэллээ. Тус наадамд яруу найрагчид 3 шүлгээр оролцох бөгөөд материалыг МЗХ-ны байранд бичгээр болон файлаар хүлээх авах аж.  

Ж.Болор

Холбоотой мэдээ