Энэ 7 хоногт Монгол Улсад
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. -2023 оны 10 дугаар сарын 9-15-нд болох үйл явдлын тойм-
Улаанбаатарт:
10 дугаар сарын 9-нд: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн ээлжит хуралдаан болно.
10 дугаар сарын 9-нд: “Өнөөгийн Монголын нийгмийн ёс суртахууны өөрчлөлт, хандлага” хэлэлцүүлэг Төрийн ордны “Жанжин Сүхбаатар” танхимд болно.
10 дугаар сарын 9-нд: “Монгол орон бидний дуранд" гэрэл зургийн үзэсгэлэнг “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын хоёрдугаар давхарт нээнэ.
10 дугаар сарын 9-нд: МУИС-ийн Социологи-Нийгмийн ажлын тэнхимд Австралийн Мельбурнийн Технологийн институт, боловсролын сургуулийн дэд захирал, профессор, доктор Анжела Фицжералд "Тэгш хамран сургалт: Суралцах орчныг ээлтэй болгох нь" сэдэвт илтгэл тавина.
10 дугаар сарын 9-нд: ХААИС-д: “Хот суурин газрын ландшафтын архитектур-2023-Хотын байгальд түшиглэсэн шийдэл” олон улсын хурал болно. Энэ хүрээнд “Байгальд түшиглэсэн ландшафтын архитектур төлөвлөлтийн орон зайн шийдэл” үзэсгэлэн “Хатан Туул” театрт 9-10-нд гарна.
10 дугаар сарын 9-13-нд: “Mining week-2023” уул уурхайн долоо хоног, чуулга уулзалт болно.
10 дугаар сарын 10, 11-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
10 дугаар сарын 10, 11-нд: ОХУ-ын Буриад улсын “Ульгэр” хүүхэлдэйн театрын уран бүтээлчид “Дууч манжин” хүүхдийн жүжгийг РЦНК-д толилуулна.
10 дугаар сарын 11-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
10 дугаар сарын 11-нд: "Улаанбаатар-Гэрэл зургийн долоо хоног" нэгдсэн үзэсгэлэн "Мишээл экспо" төвд нээлтээ хийнэ.
10 дугаар сарын 12-нд: Монгол Улсын Төрийн соёрхолт, яруу найрагч Н.Нямдоржийн мэндэлсний 89 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно.
10 дугаар сарын 12-13-нд: Ази, Номхон далайн орнуудын зах зээлийн судалгааны байгууллагуудын XV чуулганыг зохион байгуулна.
10 дугаар сарын 12-31-нд: УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаантай.
10
дугаар сарын 13-22-нд: Олон
улсын уран бүтээлчдийн BRAVO Circus тоглолт
Монгол бөхийн өргөөнд болно. Энэхүү тоглолтод Итали, Франц, ОХУ, Турк,
Туркменистан, Этиоп, Казахстан, Гүрж, Киргиз, Монгол Улсын циркийн шилдэг
үзүүлбэрүүд багтаж байгаагийн зэрэгцээ тэмээн хяруул, үзэсгэлэнт тогос, аварга
могой, хөөрхөн нохойнууд, ухаалаг ямаа зэрэг олон төрлийн амьтад авьяасаа үзүүлэх
юм.
10 дугаар сарын 14-нд: “Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчилсөн нь” үзэсгэлэн Франц улсын Нант хотноо нээлтээ хийнэ.
10 дугаар сарын 14-26-нд: "Лхам" галерей, Монголын орчин үеийн урлагийн уран бүтээлчдийн хамтарсан "Цагаан сүүгээр хөх тэнгэрийг будна" үзэсгэлэн Франц улсын нийслэл Парис хотноо гарна.
10 дугаар сарын 15-нд: Монгол Улсын Филармонийн үзвэрийн 51 дэх жилийн “NEW SEASON-2024” нээлтийн тоглолт болно.
10 дугаар сарын 15-нд: Монгол-Филлипин улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо.
10 дугаар сарын 15-нд: Дэлхийн цагаан таягтны өдөр тохионо.
Орон нутагт:
10 дугаар сарын 9-16-нд: Дархан-Уул аймагт “Дархан хотын хөгжил-Гэрэл зурагт” үзэсгэлэн гарна.
10 дугаар сарын 9-15-нд: Баянхонгор аймгийн сумдад "Мал аж ахуй-Үндэсний баялаг" уулзалт хэлэлцүүлэг болно.
10 дугаар сарын 10-нд: Булган аймгийн Тэшиг суманд “Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин засгийн хошуу ба Тэшиг сум: Түүх, соёл” эрдэм шинжилгээний хурал болно.
10 дугаар сарын 11-13-нд: Дархан-Уул аймагт үерийн аюулын эрсдэлийг нарийвчлан гаргах судалгааг хийнэ.
10 дугаар сарын 12-14-нд: Дархан-Уул аймагт “Төвийн бүсийн түншлэл-2023” үзэсгэлэн гарна.
10 дугаар сарын 13-нд: Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын 2023 оны шинэ уран бүтээл "Эр хадны нулимс" хөгжимт драмын жүжиг нээлтээ хийнэ.
10 дугаар сарын 15-нд: Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, “Болор цом” наадмыг санаачлагч, “Болор цом” наадмын анхны тэргүүн шагналт яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Хөх үндэсний гал” яруу найргийн наадам болно.
-Монгол орон даяар “Бүх нийтээр мод тарих үндэсний өдрүүд” үргэлжилнэ.