СҮХБААТАР: "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-10-03 12:55:35

Сүхбаатар, 2023 оны 10 дугаар сарын 3. /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын баг Сүхбаатар суманд ажиллаж байна.


Төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, үүрэг чиглэл өгөхөөс гадна "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэхийг гол зорилгоо болгожээ.


Энэ хүрээнд намрын мод тарих аяны нээлт болгож сум бүрд 100 ширхэг модыг төрийн байгууллагын ажилчид болон иргэдтэй хамтран суулгах юм.


"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Сүхбаатар аймаг 2030 хүртэл 10 сая мод тарих үүрэгтэй. Гэвч одоогоор нийт тарих модныхоо арван хувийг ч тарьж чадаагүй байгаа юм. Тиймээс бүх нийтээр мод тарих аянд иргэн бүрийг хамруулж, хамгийн гол нь үр дүнтэй байлгахад онцгой анхаарах шаардлагатайг хэлж байлаа.


Ажлын багийнхан энэ сарын 14-нийг хүртэл сумдад ажиллана. 

Холбоотой мэдээ