Боксчин О.Есүгэн Азийн наадмаас хүрэл медаль авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-10-01 18:45:03

Улаанбаатар, аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. “Ханжөү 2022” Азийн наадмын боксын эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд  хүч сорьсон О.Есүгэн хагас шигшээ буюу медалийн өнгөө шийдэх тулаанд БНХАУ-ын Юү Вуд оноогоор ялагдсанаар хүрэл медаль хүртлээ.


Азийн наадмын рингнээ хүч үзсэн “Аврагч” спорт хороо, ҮШБ-ийн тамирчин ОУХМ О.Есүгэн эхний тойрогт Филиппиний Айра Виллегасыг 3:1-ээр буулган авсан бол хоёрдугаар тойрогт Бангладешийн боксчин Зиннат Фердоусыг 3 үеийн турш илүүрхэж 5:0-ийн харьцаагаар ялснаар шигшээ 8-д шалгарч, улмаар Казахстаны тамирчин, дэлхийн хошой аварга Назим Кизайбайг 4:1-ээр ялснаар “Ханжөү 2022”  Азийн XIX наадмын боксын төрлийн эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд хүрэл медалийн болзол хангаад байсан байна.

 

Мөн О.Есүгэн “Парис 2024” олимпийн наадамд оролцох эрхээ авсан юм.

Холбоотой мэдээ