Дотачид аваргын төлөө өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-10-01 18:08:37

Улаанбаатар, аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Монголын дотачид хагас шигшээд 2023 оны дэлхийн аваргад хагас шигшээд учраа таарсан Киргизийн багтай өрсөлдөх оноолт таарсан.

 

Шилдэг тоглогчидтой Киргизтэй манай улсын баг 1 хожиж, 1 хожигдсон тэнцээтэй байгаа учир медалийн төлөөх Азийн наадмын чухал тоглолтонд хэн нь илүүгээ үзэх шийдвэрлэх тоглолт болох байлаа.

 

Үнэхээр ч шийдвэрлэх тоглолт болж, "Ханжөү 2022" Азийн XIX наадмын И-спортын дота II төрөлд Монголын баг хагас шигшээд Киргизийн багийг 2:0 харьцаатай ялж аваргын төлөө тоглох эрхээ авлаа.

 

Финалын тоглолт маргааш буюу 10 дугаар сарын 2-ны өдрийн 19:00 цагт эзэн орон БНХАУ-ын багтай тоглоно.

Холбоотой мэдээ