Хөрөнгийн бирж өдөрт 985.3 сая төгрөгийн гүйлгээ хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-09-19 15:56:51

Хөрөнгийн бирж энэ сарын 12-16-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 4,926,596,236.00 төгрөгийн арилжаа хийжээ.

Тодруулбал өдөрт дундажаар 985.3 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байна.  Нийт 39 компанийн 613 082 ширхэг хувьцааг 4 тэрбум 446 сая 274 мянган төгрөгөөр арилжжээ. Харин ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн 2 удаагийн арилжаагаар 4,858 ширхэг үнэт цаасыг 480 сая 321240 төгрөгөөр арилжсан байна. Энэ сарын 16-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 1 их наяд 363 тэрбум 389 сая 970495 төгрөг болж, өмнөх 7 хоногтой харьцуулбал 1.54 хувь буурсан бол "MSE ALL" индекс 819.99 нэгж болж 1.20 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

Б.Заяа

Холбоотой мэдээ