ОРХОН: “Зэс фестиваль”-ийн үеэр зэсэн эдлэлийн үзэсгэлэн гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-09-20 16:01:19
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Орхон аймагт уул уурхайн салбарыг сурталчлах, Эрдэнэт хотын брэндийг олон нийтэд танилцуулах зорилгоор “Зэс фестиваль”-ийг энэ сарын 22, 23-нд зохион байгуулна.


Уг наадамд Орхон аймгийн Музей өөрийн сан хөмрөгтөө хадгалагдаж байгаа XIX-XX зууны эхэнд хамаарах зэсэн эдлэлийн үзэсгэлэн гаргана. Нийт 50 гаруй үзмэр, эд өлгийн зүйлсийг олон нийтэд танилцуулах юм. Тухайлбал, зэсэн сав, суулга, домбо, данх, цар болон 1970 оноос хойших Эрдэнэт хотын түүхийг харуулсан дурсгалын зэсэн эдлэлүүдийг толилуулах ажээ.


Мөн хамгийн чухал, нандин олдворуудын нэг мөнгөн бүслүүртэй зэс хувингууд юм. Тав болон найман литрийн уг хувингийн ур хийцийг дархан хүмүүс ихэд магтдаг ажээ. Тиймээс уг бүтээлийг үзэсгэлэнд зориулж гаргана.







Холбоотой мэдээ