ХӨВСГӨЛ: Ургац хураалтад 150 гаруй оюутан залуус оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-09-19 12:01:32

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Залуучуудын хөгжлийн төв, Хөвсгөл аймаг дахь Политехник коллеж, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хамтран Залуучуудын хөгжлийн сарын аяны хүрээнд “Шинэ цагийн илгээлтийн эзэд” үйл ажиллагааг зохион байгуулж байна.



Залуучуудыг ажил хөдөлмөрт сургах, нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтад залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, малчид, тариаланчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийн 150 гаруй оюутан залуус төмс хураалтын ажилд оролцож байна. 


Нэг оюутны өдрийн ажлын хөлс 30000 төгрөг байгаа бөгөөд тариаланч иргэн цалин, хоолны зардлыг хариуцан оюутан залуусыг ажиллуулж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ