БУЛГАН: Тэтгэлэгт оюутнууд нутагтаа ирж ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-09-19 11:30:53

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн удирдлагууд 2023 онд 81 оюутанд 258.3 сая төгрөгийн тэтгэлэг болон дэмжлэг үзүүлж гадаад, дотоодын их сургуулиудад залуу үеэ бэлтгэж байна.


Боловсролын чанарт анхаарч хүүхэд бүрийн сурах хүсэл эрмэлзлийг хөгжүүлэх, сурлагын чанарыг ахиулах, багш нарын ур чадварыг сайжруулах зорилгоор тэтгэлэгт хөтөлбөрийг 3 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлэн 2021 онд 30 оюутанд 140 сая төгрөгийн тэтгэлэг, 2022 онд 35 оюутанд 147 сая төгрөгийн тэтгэлэг, 20 оюутанд 76 сая төгрөгийн дэмжлэг, 2023 онд 45 хүүхдэд 161 сая төгрөгийн тэтгэлэг, 36 хүүхдэд 97,3 сая төгрөгийн дэмжлэг урамшуулал олгоод байна.

 

Мөн БНСУ-ын Кёнги аймгийн Шинхан их сургуульд орон нутагт нэн шаардлагатай тэргүүлэх чиглэлээр 20 оюутныг 100 хувийн тэтгэлгээр 4 жил, ОХУ-ын Буриад улсын Хөдөө аж ахуйн их сургуульд 8 оюутныг 4 жил, Беларусь улсад 3 оюутныг 4 жил тус тус 100 хувийн тэтгэлгээр суралцуулж байна.


Холбоотой мэдээ