ТӨВ: “Хос бэрс” ХХК 25-29 иргэнийг тогтмол ажлын байраар хангадаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-09-19 08:39:06

Зуунмод /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, аймгийн “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”ийн хүрээнд аймгийн ургацын штаб сумдад ажиллаж байна.


Энэ үеэр Аргалант сумын нутагт газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч "Хос бэрс" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцан, санал солилцлоо.


Тус компани нь 2009 оноос хойш газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байна. Тодруулбал, “Сүүлийн 3 жилийн дунджаар 2000 га эргэлтийн талбайд 1250-1800 га-д улаан буудай, таримал тэжээл тариалж, нэгжээс 12-14 цн улаан буудай, 3 тн тэжээл тогтмол хураан авдаг.


Мөн өөрийн эзэмшлийн талбайд үр тариа, малын тэжээл тариалахын зэрэгцээ үхрийн ферм байгуулан хөдөө аж ахуйн кластерыг бий болгохоор ажиллаж байна” гэв.

 


Түүнчлэн энэхүү компани нь 25-29 иргэнийг тогтмол ажлын байраар хангаж буй "Улсын аварга тариаланч хамт олон" аж.


Холбоотой мэдээ