ОРХОН: Хоол зүйчгүй сургуулиудад албан шаардлага хүргүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Аймгийн БШУГ, ЭМГ хамтран ерөнхий боловсролын 24 сургууль, 40 цэцэрлэгийн цайны газрын хоол үйлдвэрлэлд урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийж байна. Өнөөдрийн байдлаар 17 байгууллагад шалгалт явуулж илэрсэн зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна гэж Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Бат-Өлзий мэдээллээ.
Шалгалтад хамрагдсан хоол үйлдвэрлэлийн 17 цэгээс их эрсдэлтэй дөрөв, дунд эрсдэлтэй хоёр, бага эрсдэлтэй 11 байгууллага байна. Шалгалтаар мэргэжлийн хоол зүйчгүй, стандартын шаардлага хангаагүй зориулалтын бус ажлын байртай, цайны газрынх нь засвар үйлчилгээ нь дуусаагүй мөн зөөврийн хоол үйлдвэрлэл эрхэлж байсан зөрчил илэрчээ.
Зөрчлийг арилгуулахаар тус байгууллагуудад 38
заалт бүхий албан шаардлага хүргүүлсэн байна. Үзлэг, шалгалт энэ сарын 20-ныг хүртэл
үргэлжилнэ.