ОРХОН: Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэдийн тоо нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Энэ оны эхний найман сард Орхон
аймгийн 75 мянган иргэн нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагджээ. Эдгээр
иргэдэд халамжийн сангаас 42.4 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж,
хөнгөлөлт, тусламж олгосон байна.
Үүнийг өмнөх
оны мөн үетэй харьцуулахад нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан хүний
тоо 2,1 дахин, олгосон халамжийн
хэмжээ 3,9 дахин нэмэгджээ.
Тухайлбал, 2021 онд 20.7 мянга, 2022 онд 36 мянган иргэн нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдаж байсан бол энэ онд 75 мянга болж нэмэгдсэн байна.
Шалтгаан нь уул, уурхайн үйлдвэрээс хортой, хүнд нөхцөлөөр тэтгэвэртээ гарч буй иргэдийн тоо болон ахмад настан, ажилгүйдлийн тэтгэмж авсан хүмүүсийн тоо нэмэгдсэнтэй холбоотой юм.