ОРХОН: Малчид хаваржаандаа ногоон тэжээл тарьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-09-12 14:42:21
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Өвөлжөө, хаваржааны бууцны хөлд тарьсан ногоон тэжээлийн ургалт 130-145 см байна.  


Жаргалант сумын ЗДТГ Хөдөө аж, ахуйн их сургуулийн Мал аж ахуйн биотехнологийн сургуулийн лабораторийн эрхлэгч, доктор А.Эрдэнэчимэгтэй хамтран өнгөрсөн хавраас уг ажлыг эхлүүлжээ. Нийт 0,9 га талбай буюу дөрвөн айлын хотонд тарьсан байна.


Малчид өвөлжөө, хаваржааныхаа бууцны хөлд ногоон тэжээл тарьснаар малынхаа өвлийн тэжээлийг өөрсдөө бэлдэх, санхүү, цаг хугацааны хувьд ч хэмнэлттэй юм. Цаашид малчин 700 гаруй өрх айлыг хотондоо тэжээл тарихыг Жаргалант сумын удирдлагууд уриаллаа.


Ногоон тэжээл нь уургийн агууламж өндөртэй тул малд хамгийн сайн амин дэм, тэжээл болж чаддаг байна. 

Холбоотой мэдээ