Элчин сайд Э.Сарантогос Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-09-01 09:24:25
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос 2023 оны наймдугаар сарын 31-ний өдөр Канад Улсын Гадаад хэргийн яамны Ёслолын газрын дэд дарга Ясмин Хайнбекерт Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулав.


Хатагтай Я.Хайнбекер Элчин сайд Э.Сарантогост баяр хүргэж, Канад Улсын ГХЯ, түүний дотор Ёслолын газраас Элчин сайдад үүрэгт ажлаа хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв. Мөн Ёслолын газрын эрхэлсэн ажлын хүрээ, дипломат ёслол, холбогдох ёслолын арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.


Элчин сайд Э.Сарантогос Монгол, Канадын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн босгон дээр үүрэгт ажилдаа орж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд хоёр орны хооронд ойрын үед төлөвлөсөн ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхэд Ёслолын газартай нягт хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ