Бали аралд жуулчдын завь дэлбэрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЖАКАРТА. /ВВС/. Индонезийн амралт зугаалгын Бали арлын ойролцоо жуулчдын завь дэлбэрсний улмаас хоёр зорчигч амиа алдаж, 18 хүн гэмтэж бэртсэн гэж албаны хүмүүс мэдэгдлээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, завины түлшний сав дэлбэрсэн бололтой.
Пүрэв гарагийн өглөө гадаадын 35 жуулчин, тэдний дотор Их Британи болон Францын иргэд Бали арлаас Гили-Траванган арал руу явж байх үед дэлбэрэлт болсон байна.
Бали арлын зогсоолоос хөдөлснөөс 10 орчим минутын дараа завинаас утаа гарч эхэлснээ удалгүй дэлбэрэлт болжээ.
Цагдаа нар хэлэхдээ “завины түлшний сав нэлээд гэмтсэн байна. Үүнээс үзвэл, террорист халдлага байх магадлал тун бага” гэв.
Балигаас 35 орчим км-ийн зайд орших Гили-Траванган бол шүрэн хадаараа алдартай арал юм.
Индонез улсад тээврийн аюулгүй байдлыг хангах хүндхэн асуудал тулгарч байна. Өнгөрсөн оны зургадугаар сард Бали руу явж байсан жуулчны завины хөдөлгүүр дэлбэрсний улмаас 19 хүн гэмтэж бэртэж байжээ.
Г.Доржханд