“Бэлчээр хамгаалах хууль”-ийн төслийг хэлэлцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-15 15:42:31

Өмнөговь аймагт “Бэлчээр хамгаалах хууль”-ийн төслийг өнөөдөр хэлэлцэж байна.

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөл, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Бэлчээр хамгаалах хууль”-ийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм. Уг хэлэлцүүлэгт Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд болон холбогдох албаны хүмүүс оролцож  хэлэлцүүлгийн явцад амжилт хүслээ.

“Бэлчээр хамгаалах хууль”-ийн төслийн хэлэлцүүлэгт 15 сумын газрын даамал, малчдын төлөөлөл нийт 70 гаруй хүн оролцож байна. Бэлчээрийн даац хэтрэлтийг зогсоох, зөв зохистой ашиглах, бэлчээрээ хамгаалах зэрэг малчдын өмнө тулгамдаад буй олон асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох талаар хэлэлцэж байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ