СЭЛЭНГЭ: “Зэв" төвийн бүсийн сургалт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-08-21 09:06:03

Сүхбаатар/МОНЦАМЭ/. Цэрэг-Эх оронч үзэл, цэргийн хэргийн анхан шатны мэдлэг, дадлага, хүмүүжил олгох "Зэв" төвийн бүсийн сургалтыг Сэлэнгэ аймагт зохион байгуулж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачилсан "Бидний бахархал" төсөл, "Хүүхэд залуучуудад Эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр"-ийн хүрээнд дээрх сургалт болж байгаа аж.

Сургалтад Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Дорнод зэрэг 6 аймгийн шилдэг сурагчид хамрагдаж байна.


Дээрх үйл ажиллагаа нь Сэлэнгэ аймаг дахь Хилийн 0243-р ангийн сургалтын бааз дээр 7 хоногийн турш болох ажээ. 

Холбоотой мэдээ