ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-17 07:34:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тоймыг мэдээлж байна.


9.30 цагт: НҮБ-Хабитат-ын хэрэгжүүлэх "Гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхийг бэхжүүлэх" төслийг эхлүүлэх семинар Новотел зочид буудлын 4 давхарт болно. Утас: 99035360


11.00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний 7 сарын голлох үзүүлэлтийг танилцуулах хэвлэлийн бага хурал ҮСХ-ны байранд болно.


11.30 цагт: "Монголиан Арт" олон улсын уран баримлын симпозиум хэвлэлийн бага хурал "Монгол Ньюс" мэдээллийн төвийн байранд болно.


17.00 цагт: Монголын хөл бөмбөгийн эмэгтэй шигшээ баг эхний тоглолтоо БНХАУ-ын шигшээ багтай хийнэ.


20.23 цагт: Цаг агаарын нөхцөл байдлын улмаас 24 цагаар хойшлогдсон Зүүн Азийн залуучуудын наадмын нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. 


-Галуу судлаачдын олон улсын 20-р хурал Улаанбаатар хотноо наймдугаар сарын 16-18-нд болж байна. 

Холбоотой мэдээ