"Нүүдэлчин" фестивалийн үеэр нийтийн тээврийн үйлчилгээ гарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль энэ сарын 18-20-ны өдрүүдэд Налайх дүүргийн III хороо Тайж хайрханы бэлд болох юм.
Энэ үеэр өглөөний 07.30 минутаас оройн 21.30 минут хүртэл Сүхбаатарын талбайн зогсоолоос "Нүүдэлчин" фестиваль болж байгаа Тайж хайрханы бэл хооронд нийтийн тээврийн үйлчилгээ явах юм. Автобус хоорондын хүлээх цаг 25-30 минут байх ба иргэд 800 төгрөгөөр зорчих аж.
Монгол Улсын Соёлын биет бус өвийн 7 ай сав 362 төрөл зүйл, түүний дотор манай улсын яаралтай хамгаалах шаардлагатай үндэсний бүртгэлд орсон соёлын биет бус өвүүдийг дэлхий дахинд сурталчлан таниулах, үндэсний өв уламжлал, түүх соёлыг өсвөр насны хүүхэд багачуудад өвлөн уламжлуулах зорилгоор уг наадмыг зохион байгуулж буй.