Багшийн дээдээс ШУТИС-ийн уулзвар хүртэлх зам хааж, хучилт хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо буюу Багшийн дээдийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлан, засвар хийнэ.
Тодруулбал, өнөөдрийн
23.00 цагаас энэ сарын 14-ний 6.00 цаг хүртэл тус замыг хааж, хучилт хийх юм. Мөн авто замын ажлын хүрээнд
тэгш байдал алдагдсан, суулт үүссэн замын хашлагыг асфальт бетон хучилтын
түвшинд тааруулан засах аж.