12 тонн шатахуун бүхий техник хэрэгслийг татан гаргаж Хөвсгөл нуурыг бохирдлоос сэргийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгээр удирдуулсан баг Дүбэрлэг уул Хөвсгөл нуурын эргээс 700 орчим метр зайд, усны 72 метрийн гүнд живсэн шатахуун тээврийн 57-07 АЧ улсын дугаартай чиргүүл, Жиглэгийн давааны ам нуурын эргээс 1.4 км-н зайд, усны 54 метрийн гүнд живсэн 6 тн шатахуун тээврийн автомашины ёмкостийг татан гаргалаа.
Тус татан гаргасан шатахууны савуудад 12 тонн шатахуун
(шатах тослох материал) байсныг нуурт алдагдахаас сэргийлж, аюултай бохирдлыг
Хатгал тосгоны Цэвэрлэх байгууламжийн тусгай цэгт тээвэрлэн хүргэж, зохих
журмын дагуу аюулгүй болгов. Тухайн
нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслүүдийг илрүүлэх, татан гаргах ажиллагаа
үргэлжилж байгааг ОБЕГ мэдээллээ.
Монгол
Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах,
нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулахаар живсэн тээврийн хэрэгслийн байршлыг
илрүүлж тогтоон, татан гаргах
ажиллагааг Хөвсгөл нуур
Дүбэрлэг уул, Жиглэгийн давааны орчим зохион байгуулж байна.