Үерийн гамшигт өртөж, орон гэргүй болсон иргэдийн гэрийг барьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-09 15:21:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн БЗД-ийн Газрын албанаас үерт өртөж, орон гэргүй болсон 20 айлын газрын зураг, кадастрыг хийж, нийслэл, дүүргүүдийн ЗДТГ-ын Цэргийн штабын офицер, ахлагч нар, дүйцүүлэхийн албан хаагчдын хүчээр буурь засаж 20 гэр барив.


Энэ ажилд нийслэл, дүүргийн байгууллагууд оролцож байгаа бөгөөд Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ худаг байгуулах юм. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК цахилгааны трассаа гаргаж, цэгүүдээ тодорхойлоод байгаа. Үерийн гамшгийн улмаас орон гэргүй болсон иргэдийг амьдарч байсан газартай нь хамгийн ойрхон буюу 2-2.5 км зайд Тоосгоны хэсэгт байрлах таван га газарт нүүлгэн шилжүүлж, гэр, дэд бүтэц, хүнс, бусад эд зүйлээр хангаж байна.

Холбоотой мэдээ