Баянзүрх дүүргийн “Дарь-Эх”, “Монель”, “Шинэ монель”, Цагаан даваа орчим үерт өртжээ⚠️
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд өнөөдөр үдэш орсон түр зуурын борооны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 28, 29 дүгээр хороо, “Дарь-Эх”, “Монель”, “Шинэ монель”, Цагаан даваа орчим айл, гэр, автомашин үерийн усанд автсан нийт 38 дуудлагыг ОБЕГ авчээ.
Дуудлагууд 8 дугаар сарын 5-ны өдрийн 19:48 цагаас эхлэн иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар алба хаагчид газар дээр нь ажиллаж байгаа аж.
Одоогоор үерийн хохирлын талаар албаны мэдээлэл гараагүй байна.