Чендүд О.Уранбаяр Монголын багийн анхны медалийг авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2023-07-30 19:15:28
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Чендү хотод болж буй дэлхийн оюутны спортын 31 дэх удаагийн "Универсиад" наадмын гурав дахь өдөр жүдо бөхийн төрөлд "Мон Алтиус" биеийн тамирын дээд сургуулийн оюутан, спортын мастер О.Уранбаяр Монголын багийн анхны хүрэл медалийг эх орондоо авчирчээ. 


Жүдо бөхийн 73 кг-ын жинд барилдсан энэ жилийн Парисын "Их Дуулга"-ын хүрэл медальт О.Уранбаяр хүрэл медалийн төлөөх барилдаанд Францын Ханс-Жоррис Ахибог иппоноор ялж шагналын тавцанд зогсжээ.

Холбоотой мэдээ