Хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-09-14 15:13:29

Бог малын мялзан төст өвчин Ховд аймгийн ихэнх сумдад гарсан бөгөөд хил залгаа оршдог Увс аймгийн Өлгий, Өмнөговь сумдад мөн халдварлаад байна.

Энэ сарын 10-ны байдлаар Өлгий суманд өвчилсөн мал 340, үүнээс хонь 68, ямаа 262 байгаа бол Өмнөговь суманд өвчилсөн мал 172, үүнээс хонь 58, ямаа 114 байна. Нийтдээ тус хоёр суманд 502 бог мал өвчилснөөс 126 нь хонь, 376 нь ямаа бөгөөд үүнээс 35 нь хорогдоод байна.

Бог малын мялзан төст өвчин гарсантай холбогдуулан Увс аймгийн Онцгой комисс удаа дараа хуралдаж, шаардлагатай арга хэмжээг яаралтай авсны хүчинд өвчнийг газар авахуулахгүйгээр хязгаарлаж чаджээ. Одоогоор мэргэжлийн байгууллагынхан голомттой сумдад ариутгал халдваргүйжүүлэлт хийж, өвчилсөн малд эмчилгээ хийж байна. Мөн өвчнийг газар авахуулахгүйн тулд Өлгий, Өмнөговь сумын таван чиглэлд болон Улаангомын 3 чиглэлд байнгын эргүүл гаргаж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Увс аймаг Б.Батхүү

    

 

 

 

Холбоотой мэдээ