ӨНӨӨДӨР: Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн уулзалт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Долоодугаар
сарын 24-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:
10.00
цагт: МҮХАҮТ-д: БНХАУ-ын Янтай хотын Худалдаа аж үйлдвэрийн
нэгдсэн холбоо (Янтайн ерөнхий худалдааны танхим)-оос бизнес эрхлэгчид болон
хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт зохион байгуулна.
11.40
цагт: Монгол, Энэтхэгийн батлан хамгаалах салбарын 15 дахь
удаагийн "Нүүдэлчин заан" цэргийн хамтарсан сургалт, дадлагын үйл
ажиллагаа болж байна. Хамтарсан сургалт, дадлага 7 дугаар сарын 31-ныг хүртэл
үргэлжилнэ.
14.00
цагт: Монголын Хүүхдийн төв номын сан, БНХАУ-ын ӨМӨЗО-ы
хүүхдийн номын сангийн хамтын ажиллагааны хүрээнд "Эх хэл бичиг соёлоо дээдлэгч монгол хүүхэд" өдөрлөг зохион байгуулна. Утас: 9311-1152.
-МҮХАҮТ-ын Экспертизийн газраас үерийн хохирлын дүгнэлтийг гаргах хугацаа өнөөдөр дуусаж байна. Тус танхим хөндлөнгийн шинжээчийн буюу экспертизийн үйлчилгээгээр хохирлыг тогтоон ажиллав.