ХОВД: Хүлэмж цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-07-21 20:36:13

Жаргалант /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Ховд аймагт ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр “Хүлэмж цогцолбор”-ын үйл ажиллагаатай танилцлаа.


Энэхүү цогцолбор нь түүний санаачилсан "Шинэ хөдөө" төслийн хүрээнд хэрэгжиж байгаа ажлын нэг гэдгээрээ онцлогтой.


Уг ажлыг хэрэгжүүлэхэд Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ, Шинэ Ховд Баруун бүсийн хөгжлийн корпораци хамтран оролцож байна. Одоогоор 20 орчим тариаланч тус цогцолборт жимс жимсгэнэ, нарийн ногоо тариалжээ. Онцлоход, артишок, шош, газрын алим, хүлэмжийн тарвас зэрэг олон төрлийн тариалалт хийсэн байна.


Хүлэмж цогцолборт цаашид нэмэлтээр 30.000 м.кв  зуны нарлаг хүлэмж, 10.000 м.кв гурван улирлын болон өвлийн хүлэмж байгуулж, өргөжүүлэхээр зураг төсөл гарган ажиллаж байна. Ховд аймгийн төв, Жаргалант сумын Малчны хороололд байрлах энэхүү цогцолбор газарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худаг, хашаа, дэд бүтцийн ажил цаашид үе шаттай хэрэгжих аж. 







Холбоотой мэдээ