Франц улс аялал жуулчлалын салбараа дэмжихэд зориулж 11 сая долларыг нэмж гаргалаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /Sputnuk/. Террорист халдлагуудаас хойш ирэх нь цөөрөөд буй аялагчдыг эргүүлэн татаж аялал жуулчлалын салбараа дэмжихийн тулд 11 сая долларыг Францын Засгийн газраас гаргана гэж тус улсын Гадаад хэргийн сайд Жан-Марк Эро мягмар гарагт мэдэгджээ.
Он гарснаас хойш тус улсад зорчигч гадаад аялагчдын тоо 8 хувиар, орлогын хэмжээ 840 сая доллароор буураад байгаа ажээ.
Гадаадын жуулчид өнгөрсөн 11 дүгээр сард Парис хотод болсон террорист халдлага, мөн Газрын Дундад тэнгисийн эрэг дэх Ницца хотод болсон эмгэнэлт явдлуудын дараа Франц руу явахаас болгоомжилж байгаа юм.
Гадаад хэргийн яамны мэдээлснээр, Парис болон Хөх номин эрэгт ирэх жуулчдаас олдог орлого эрс буурсан ажээ.
Х.Сарнай