Тариалсан талбай 21.6 мянган га-гаар нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ оны 7 дугаар сарын 1-ний байдлаар 597.7 мянган га талбайд тариалалт хийжээ.
Үүнээс:
- үр тариа 357.6 мянган га-д,
- техникийн ургамал 129.2 мянган га-д,
- таримал тэжээл 80.1 мянган га-д,
- төмс 18.1 мянган га-д,
- хүнсний ногоо 12.7 мянган га-д,
- бусад ургамал 7.3 га-д тариалсан байна.
Нийт тариалсан талбай өмнөх оны мөн үеэс 21.6 мянган
га-гаар буюу 3.8 хувиар өсжээ. Ургамлын төрлөөр авч үзвэл:
- таримал тэжээл 29.2 (57.5 хувь) мянган га,
- техникийн ургамал 10.7 (9.0 хувь) мянган га,
- хүнсний ногоо 1.6 (14.0 хувь) мянган га-гаар тус тус өсжээ.
Харин үр
тариа 17.6 (4.7 хувиар)
мянган га, төмс 1.6 (8.1 хувиар)
мянган га, бусад ургамал 0.7 (98.9 хувиар)
мянган га-гаар тус тус буурсан талаар
ҮСХ-ноос мэдээллээ.