ХӨВСГӨЛ: Бэлтэсийн гол үерийн түвшинг 80 см-ээр даван үерлэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөлийн
уулсаас эхтэй Бэлтэс голын усны түвшин өмнөх өдрөөс 105 см-ээр нэмэгдэж, үерийн
түвшинг 80 см-ээр даван үерлэж байна.
Мөн Гуна гол үерийн түвшинг 65 см-ээр даван хүчтэй үерлэж байна.
Цаашид хур бороо үргэлжлэн орж томоохон гол
мөрнүүдийн усны түвшин нэмэгдэж үерийн түвшинд хүрч үерлэх төлөвтэй байгаа бол гол
мөрнүүдийн сав газрын дагуу нутаглаж байгаа ард иргэд малчид, тээвэрчид, аялж
яваа иргэдийг болзошгүй үер усны аюулаас сэрэмжилж, баталгаат зам гүүрээр
зорчихыг Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.