ӨНӨӨДӨР: “Динозавр фестивал”-ын талаар мэдээлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Долдугаар
сарын 5-ны
өдөр болох зарим үйл явдлын тойм:
08.30-12.30 цагт: Улаанбаатар хотын номын санд: Америкийн Соёл, мэдээлэл болон Америкийн Монгол Судлалын төвөөс "Уур амьсгалын өөрчлөлт хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл" дугуй ширээний ярилцлага зохион байгуулна. Утас: 9910-9359.
09.00
цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын болон дэд хороод хуралдана.
Нийгмийн бодлогын байнгын хорооноос хүүхдийн эрхийн талаар нийтийн сонсгол
зохион байгуулна.
09.30 цагт: ЭМЯ-нд "Туслах технологийн түргэвчилсэн үнэлгээг ашиглах, хүртээмжийг хэмжих нь” судалгааны дүнг танилцуулах уулзалт болно. Энд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн техник болон бусад хэрэгслийн судалгаа орж байна. Утас: 8911-9482.
10.00 цагт: ХӨСҮТ-ийн мэдээллийн
төвд: Гэдэсний халдварт өвчин
нэмэгдэх эрсдэл үүсэж буй талаар мэдээлэл хийнэ.
11.00
цагт: ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнд: “Динозавр
фестивал-Монголд анх удаа” хэвлэлийн бага хурал болно. Утас: 7011-8283, 9595-9111.
11.00 цагт: “Интерном”-д: ШУА-иас “Дижитал эдийн засаг" номын нээлт болно. Утас: 9971-7977.
11.40
цагт: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын танхимд:
Улаанбаатар хотын Хөгжлийн корпорациас “Шилдэг зам” ХХК-тай нийслэлийн
автозогсоолын менежментийг сайжруулах, “Бумбат даваа” ХХК-тай нийслэлийн засаг
захиргааны 4-р байрыг шинэчлэн шинэ, бизнес төв болгох төсөл хэрэгжүүлэх
гэрээнд тус тус гарын үсэг зурна.
11.40 цагт: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Улаанбаатар хотын төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих” ажлын нээлт болно. Утас: 8808-4148.