ОРХОН: Улсын төсвийн 4.9 тэрбум төгрөгөөр автобуудлын барилга барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-06-29 15:23:55
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Энэ онд Орхон аймагт улсын төсвийн 4.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн зорчигч тээврийн автобуудлын барилга барьж байна. Барилгын ажлыг “Шинжүү” ХХК гүйцэтгэж байна.


Тус буудал нь гаднаа 400 м.кв талбайтай нэг дор 100-120 жижиг тэрэг, том оврын 15-20 автобус хүлээн авах хүчин чадалтай юм.


Орхон аймаг нь Булган, Дархан-Уул аймагтай хиллэдэг бөгөөд Улаанбаатараас баруун аймаг руу зорчиход дайрч өнгөрдөг гол аймаг юм. Иймд улсын чанартай авто замуудаа өргөсгөж дөрвөн эгнээ болгох, автобуудлынхаа хүчин чадлыг нэмэх шаардлагатай байгаа юм.


Одоо ашиглаж буй “Барилгачдын талбай” дахь автобуудал нь 20-30 жижиг тэрэг, 3-4 том оврын автобус зогсох боломжтой юм. 

Холбоотой мэдээ