Хятадад үйлдвэрлэлийн хэмжээ 6.3 хувиар өсчээ

Дэлхийд | Эдийн Засаг
dorjkhand@montsame.mn
2016-09-13 14:25:54

БЭЭЖИН. /Sputnik/. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт тогтвортой байгаа учраас үйлдвэрлэлийн хэмжээ өнгөрсөн наймдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 6.3 хувиар нэмэгджээ. Тус улсын Үндэсний Статистикийн Товчоо энэ тухай мэдээллээ.

Харин долдугаар сарынхтай харьцуулахад үйлдвэрлэлийн хэмжээ өнгөрсөн сард 0.3 хувиар өсчээ.

БНХАУ-ын Засгийн газрын мэдэгдсэнээр, санхүүгийн үзүүлэлтүүд сайжирсан нь нийлүүлэлтэд чиглэсэн бүтцийн шинэчлэлт хийж, эдийн засгийн өсөлтийг хөхиүлэн дэмжих макро эдийн засгийн бодлогууд хэрэгжүүлж байгаатай холбоотой аж.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ