Р. Дутерте Америкийн цэргүүдийг Минданао арлаас гаргах бодолтой байна

Дэлхийд | Улс төр
sarnai@montsame.mn
2016-09-13 13:14:40

МАНИЛА. /Kyoda/. АНУ-ын тусгай хүчнийг Филиппин улсын өмнөд нутгийн Минданао арлаас гарч яваасай гэж хүсч байна хэмээн тус улсын  Ерөнхийлөгч Родриго Дутерте даваа гарагт мэдэгджээ.

Тэрбээр "АНУ-ын тусгай хүчин тус бүс нутаг дахь “Лалын улс” бүлэглэлийн салан тусгаарлагчдын ажиллагааг улам гаарахад хүргэж байна" гэжээ. 

Даваа гарагт шинэ Засгийн газрын тангараг өргөх ёслолын үеэр Р.Дутерте хэлсэн үгэндээ холбоотон хоёр улсын түүхэнд тохиолдсон зарим хэргийг сөхсөн байна.  АНУ-ын цэргүүд 1900 оны эхээр босогчдын эсрэг явуулсан ажиллагааны үеэр хэдэн зуун лалын шашинтнуудыг хөнөөж байжээ.

“Ийм учраас АНУ-ын тусгай хүчин тус бүс нутгаас явах хэрэгтэй. Тэд Минданаогаас явах ёстой” гэж Р.Дутерте хэлээд “хэрэв тэд явахгүй бол нөхцөл байдлыг бүр дордуулна” гэжээ.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ