ОРХОН: Энэ онд 4.2 км дугуйн зам тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-06-23 16:22:36
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Баян-Өндөр сумын таван багийн нутаг дэвсгэрийг хамарсан 4.2 км дугуйн замыг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тавина. Үүнийг “Хөх тавилан ХХК 976 сая төгрөгөөр хийж гүйцэтгэнэ.


Мөн амралт чөлөөт цагийн талбай, жишиг гудамж байгуулах 30 орчим ажлыг Орон нутгийн хөгжлийн сангаар хийх аж.


Түүнчлэн орон сууцны болон гэр хороололд шинээр 586 ширхэг гэрэлтүүлэг, Жаргалант суманд тав, Даваат багт нэг нийт зургаан байршилд Цамхагт гэрэлтүүлэг байршуулах бол орон сууцны хорооллын 9 байршил 159 ширхэг камер суурилуулна. Эдгээр камерын ашиглалтыг Мэдээлэл, шуурхай удирдлагын төвхариуцна. 

Холбоотой мэдээ