ХЭНТИЙ: Гурван шалгуулагч 800 оноо авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-06-20 09:53:13
Чингис /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн хэмжээнд элсэлтийн ерөнхий шалгалтад гурван шалгуулагч 800 оноо авчээ.

Нийгмийн тухай мэдлэг хичээлээр Тэмүүжин цогцолбор сургуулийн сурагч Э.Батзолбоо, биологийн хичээлээр Хэрлэн лаборатори Нэгдүгээр сургуулийн сурагч М. Бүжинлхам, монгол хэл хичээлээр Батноров сумын ЕБС-ийн сурагч Г. Энхжин нар тус тус 800 оноо авсан байна.
Мөн ЭЕШ-ын нэгдсэн дүнгийн талаарх цахим орчинд тавигдсан мэдээлэл албан бус бөгөөд ирэх наймдугаар сард Боловсролын үнэлгээний төвөөс албан ёсоор зарлана гэдгийг аймгийн БШУГ-ын Статистик хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн П.Ариунбаатар мэдэгдлээ.
Холбоотой мэдээ