ХОВД: Цахилгаан эрчим хүч хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-06-20 09:30:02

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймагт ойрын өдрүүдэд (5-6 өдрийн хугацаанд) хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг хязгаарлана.


Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК нь 2023 оны урсгал засварын ажлын төлөвлөгөөнд тусгасны дагуу 110 кВ-ын Улаангом, Өмнөговь 1, 2 дугаар Цахилгаан дамжуулах агаарын шугамд урсгал засварын ажил хийнэ. Үүнтэй холбогдуулан 2023 оны 6 дугаар сарын 23-28-ны өдөр хүртэл өглөө 07.00-20.00 цагийн хооронд цахилгаан эрчим хүч хязгаарлах аж. 


Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг тул иргэдийг хэрэглээгээ түр зохицуулан бэлтгэлээ хангахыг анхаарууллаа.


Мөн Ховд, Баян-Өлгий аймгийн төвийн 1 дүгээр зэргийн хэрэглэгчдийг Дөргөний усан цахилгаан станц, Нарны станцаас эрчим хүчээр хангах болсон тул цахилгаан эрчим хүч хэрэглэгчид, аж ахуйн нэгж, байгууллагууд хэрэглээгээ зохицуулахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө. 

Холбоотой мэдээ