ХӨВСГӨЛ: П.Лхагважавыг Засаг даргаар томилов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-06-14 16:10:03

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит бус 19-р хуралдаанаар П.Лхагважавыг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилсан. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамж гарч П.Лхагважавыг Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилсон байна.


Тус захирамжийг аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг танилцуулж, аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар тамга, тэмдгийг гардуулан өглөө.


П.Лхагважав нь 1970 онд Цэцэрлэг суманд төрсөн. 1987-1989 онд Дархан хотын Усны аж ахуйн техникум төгсөж, 1989-1991 онд Дорноговь аймгийн Зүүнбаянд цэргийн алба хаасан.

 

1991-1993 онд Хөдөө аж ахуйн коллежийг Усжуулалтын ажлын механикжуулагч мэргэжлээр, 1993-1995 онд ХАА-н дээд сургуулийг Агромелиорацийн инженер мэргэжлээр суралцаж төгссөн.

 

1995-1997 онд Цэцэрлэг сумын Рэнчинжугнай компанийн дэд захирал, 1997-2000 онд Цэцэрлэг сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга, 2001-2004 онд Хөвсгөл аймгийн АН-ын улс төрийн ажилтан

 

2004-2016 онд Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар 12 жил ажилласан

 

2017-2023 онд АН-ын ХЭГ-ын дарга

 

2021 оноос "Хөвсгөл Ус суваг" ХХК-ийн гүйцэтгэх захирал

 

2004-2008 онд аймгийн ИТХ-д төлөөлөгч, АН-ын олонхын бүлгийн дарга

 

2020-2024 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн намын хорооны гишүүн, тэргүүлэгчээр тус тус сонгогдон ажиллаж байсан юм.

Холбоотой мэдээ