Орос-Хятадын тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-09-12 12:46:19

ЖАНЬЗЯН. /TASS/. Орос-Хятадын хамтын ажиллагааг бэхжүүлэх ажил үр дүнтэй байна гэж Оросын тэнгисийн цэргийн хүчний дэд командлагч бөгөөд адмирал Александр Федотенко өнөө өглөө хэллээ.

Орос болон Хятадын тэнгисийн цэргийн хүчний “Тэнгисийн хамтын ажиллагаа-2016” хамтарсан цэргийн сургуулилтын нээлтийн ёслолын үеэр тэрбээр хэлэхдээ “Орос-Хятадын хамтын ажилллагааг бэхжүүлэх нь чухал ач холбогдолтой бөгөөд хоёр талын тэнгисийн цэргийн хүчний түншлэл “маш үр дүнтэй байгаа” гэж тодорхойлж болохоор байна. Далай тэнгист аюулгүй байдлыг хангах зорилгоор, мөн аюултай сорилтуудаас урьдчилан сэргийлэхийн тулд бид энэ сургуулилтыг хийж байна” гэжээ.

18 хөлөг онгоц, 21 нисэх онгоц, 250 гаруй усан цэрэг болон цэргийн 15 нэгж техникийг сургуулилтад ашиглаж байна.

"Тэнгисийн хамтын ажиллагаа" сургуулилтын идэвхтэй үе шат нь есдүгээр сарын 15-19-нд болох аж. ОХУ-ын БХЯ өмнө нь мэдэгдэхдээ “уг сургуулилтын үеэр хоёр улсын тэнгисийн цэргийн хүчнийхэн хөлөг онгоцнуудыг хамгаалж, аврахаас гадна чөлөөлнө” гэсэн юм.

"Тэнгисийн хамтын ажиллагаа" сургуулилтыг анх удаа 2012 оны дөрөвдүгээр сарын 22-27-нд Хятадын зүүн нутгийн Шаньдун мужийн Циндао хотын ойролцоо Шар тэнгист хийж байжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ