ЗАВХАН: Засаг дарга Г.Өнөрбаяр ажлаа хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-06-09 15:53:52

Улиастай /МОНЦАМЭ/. Өнөөдөр Завхан аймгийн Засаг дарга үүрэгт ажилдаа орж, тамгаа хүлээн авлаа.


Тэрбээр, үүрэгт ажлаа хүлээн авах үеэрээ: “Өнгөрсөн хугацаанд тус аймгийн хөгжил ямар түвшинд байгааг хүн бүр мэдэж байгаа. Завхан аймаг яагаад хөгжихгүй байна, яагаад ийм байдалд оров гэдэгт дүн шинжилгээ хийнэ. Бүх салбарт дүн шинжилгээ хийнэ. Одоогийн бодлого, төлөвлөлт, хийж буй ажлуудын алдаа нь юу юм бэ, засаж сайжруулах ямар зүйлүүд байгаа талаар дүн шинжилгээ хийж ажиллах болно.


Завхан аймаг хөгжихгүй байгаа нэг шалтгаан бол уул уурхайг хөгжүүлээгүй явдал юм. Завхан аймаг уул уурхайгүй аймаг байна гэж олон жил зарласан. Уул уурхайг зөв бодлого төлөвлөлттэй дэмжиж аймаг орон нутгаа хөгжүүлэхэд илүү анхаарч ажиллана. Уул уурхайн компаниуд Завхан аймагт үйл ажиллагаа явуулдаг байж тухайн аймгаас худалдан авалт хийдэггүй, ажиллах хүчнээ авдаггүй, татвараа төлөхгүй байж болохгүй. Тиймээс энэ асуудлыг бодлоготойгоор өөрчилнө. Иргэдэд нээлттэй, ил тод шударга ажиллана” гэж хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өглөө. 

Холбоотой мэдээ