ОРХОН: ”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ улсын бүх сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг шинэчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-06-09 13:53:39
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сургууль, цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг шинэчлэхэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 100 тэрбум төгрөг төсөвлөсөн. Хоёр жилийн өмнө эхэлсэн тус төслийн хүрээнд 174 байгууламжийг хүлээн авч, 38-д нь улсын комисс ажиллаж, 95-д нь барилга угсралтын ажил хийж байна.

Улсын хэмжээнд нүхэн жорлонтой 400 сургууль, 300 цэцэрлэг, 250 дотуур байр байна. Үүнд 7000 орчим хүүхэд сурч, амьдарч байна.  Нийт 853 нүхэн жорлонг шинэчлэхээс өнөөдрийн байдлаар 174-ийг нь хүлээн авч ашиглалтад оруулжээ.

Энэ асуудлаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очироор ахлуулсан ажлын баг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал  Г.Ёндонтой уулзаж, ажлын явц болон бусад асуудлаар ярилцлаа.

Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлыг дөрвөн ээлжээр хийх бөгөөд одоо гурав дахь ээлжийн ажил нь эхэлж байна. Үүнд 17 аймгийн 129 сум хамрагдана. Одоогоор тендер нь зарлагдаад байна гэж тус үйлдвэрийн ХМОНХА-аас мэдээллээ. 


Холбоотой мэдээ