ДАРХАН-УУЛ: Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах үед хийх гурван алхам

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-06-08 14:56:09

Дархан /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд зохион байгуулж буй стратегийн команд штабын сургуулийн хүрээнд өнөөдөр 16.00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна. Дуут дохио дуугарахад дараах гурван алхмыг иргэд хийж хэвшсэн байх ёстой ажээ.

Эхний дохио дуугарахад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэх үе гэж бодон барилгын даацын хана, бат бөх ширээн доогуур орж өөрийн аюулгүй байдлаа ханган түр хүлээх.

Хоёр дахь дохио дуугарахад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэхээ болих үе гэж бодон баруун гарын дүрэм баримтлан, толгойгоо хамгаалж яаралтай аюулгүй талбай руу гарах.

Гурав дахь дохио дуугарахад: Барилга байгууламжид хүн үлдсэн эсэх талаар мэдэх, аюулгүй байдал хариуцсан ажилтанд бүртгүүлэх шаардлагатай ажээ.

Холбоотой мэдээ