ГОВЬ-АЛТАЙ: Газар хөдлөлтийн үеийн дадлага сургууль гурав хоног үргэлжилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙЕсөнбулаг /МОНЦАМЭ/. Газар хөдлөлтийн үеийн стратегийн дадлага сургууль Говь-Алтай аймагт болж байна.
Газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “Онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг зургаадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулна хэмээн Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Төрийн байгууллагуудын харилцан ажиллагааг жигдрүүлэх, улсын гамшигтай тэмцэх болон төрийн цэргийн байгууллагын чиглэлийн төлөвлөгөөг тодотгох, нэгдсэн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, гамшгийг хохирол багатай даван туулах чадавхыг дээшлүүлэх зорилготой дадлага сургууль энэ сарын 9-нийг хүртэл үргэлжилнэ.