Өсвөрийн жүдочид мөнгө, хүрэл медаль хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын гавьяат дасгалжуулагч Анатолий Рахлин агсны нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн цомын олон улсын тэмцээн зургадугаар сарын 4-5-нд Санкт-Петербург хотод боллоо.
Санкт Петербургийн «Юбилейный» ордонд болсон уг тэмцээнд ОХУ, Серб, Монгол, Азербайжан, Армен, Беларусь, Казахстан, Киргиз, Грек, Гүрж, Босни Герцеговин, Тажикистан, Туркменистан, Узбекистан зэрэг 14 орон, ОХУ-ын 63 муж бүсийн 717 тамирчин 14-15, 16-18 гэсэн хоёр насны ангилалд өрсөлджээ.
11 дэх удаагийн
тэмцээнд манай улсаас “Magic Team” клубын дасгалжуулагч ОУХМ Ц.Тэнгисийн
удирдлага дор 5 тамирчин оролцсон байна. 15 хүртэлх насны хөвгүүдийн ангиллын
66 кг-ын жинд Б.Тэмүүлэн мөнгө, -73 кг-ын жинд Б. Батсүрэн хүрэл медаль хүртжээ.